УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн С.Амарсайхан: “Цар тахлын үетэй холбогдуулан оруулж ирж байгаа хуулийн төслийг дэмжиж байгаа. Хэлэлцээд, засаад явах ёстой. Гэвч хэд хэдэн анхаарах асуудал байна. Маш олон хуулийн төслийг хэлэлцэж, санаа оруулж ирж байна. Хамгийн гол нь гүйцэтгэл юм. Доод, дунд шатанд ямар ч гүйцэтгэл, хариуцлага алга байна.
Хангалттай хэрэгжихгүй тэр хэрээр цар тахал хүндэрсээр байна. Цаашдаа аймаг орон нутаг руу тархвал богино хугацаанд, цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол хяналтаас гарах эрсдэл өндөр.
Мэдээллийн нэгдсэн сантай болох чухал асуудал. Хүний эрхийг хангаж, аюулгүй байдлыг хангаж, зөрчихгүй байхыг нэн тэргүүнд тавих ёстой. Гэхдээ хүний эрхээр далимдуулаад хуулиа сахихгүй байгаа албан тушаалтнаас эхлээд хатуу хяналтаа тавих шаардлагатай байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)