УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын өргөн мэдүүлсэн Цар тахлын үед барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг зохицуулах агуулга бүхий Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, хариулт авч буй юм.
УИХ-ын гишүүн Н.Ганибал “Хуулийг дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл, санхүүгийн байгууллагын нэгээхэн хэсгийн асуудлыг барьж авч ярьж, байна. ББСБ, СЗХ-г хамруулах ёстой. Зөвхөн бодит байдалд үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэгчидтэй холбоотой асуудлыг оруулж ирж байгааг дэмжихгүй байгаа.
Нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бол барьцаалан зээлдүүлэх буюу ломбард гэдэг санхүүгийн ТҮЦ гэсэн үг. ТҮЦ-ийн амыг барих бодлого явуулж байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд жамаар нь явуулах ёстой. Аливааг хорихоор сөрөг үр дагавар гардаг. Банк, санхүүгийн байгууллагад гарч байгаа иргэний маргааны 60 хувийг ломбард эзэлдэг. Хязгаарлалт тавьснаар энэ хувь нэмэгдэх магадлалтай болно.
Ломбардыг хааснаар өдрийн зээлийн гэх мэт луйвар, гэмт хэрэг өснө. Гарах үр дагаврыг тооцоолж, анхаарч үзэх хэрэгтэй байна. Нэг үгээр, судалгаа дутуу байна гэдгийг хэлмээр байна” гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)