УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын өргөн мэдүүлсэн Цар тахлын үед барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг зохицуулах агуулга бүхий Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.
Хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Өнөөдөр хэчнээн ломбард байгаа гэх нарийн тоог гаргаж чадахгүй, хэр хэмжээний мөнгө эргэлдэж байгааг мэдэхгүй байна. Шалгалт явуулахад 60 гаруй хувь нь дүүргээс зөвшөөрөлтэй, 30 гаруй хувь нь ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн эрх ашгийг хөндөөд байгаа юм. Тиймээс зах зээлийн жамаар нь хаяж болохгүй байна. Зах зээлийн механизм ажиллахгүй болчихоод байгаа юм. Англи, АНУ манайхтай адил үйл ажиллагаа явуулдаг. Өдрийн зээл хүртэл байдаг. Бүгдийг царцаах, хязгаарлах, барьцаа хөрөнгийг зарахгүй байх хуулийн төсөл оруулж ирж, хүндрэлтэй асуудлуудаа шийдсэн байдаг” гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)