УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох эсэх тогтоолын төслийг талаар хэлэлцэж байна.
Ш.Адьшаа: Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэе. Нефтийн үйлдэрийг цааши үргэлжлүүлэх үү. Өчигдөр Х.Нямбаатар Дубайн гэрээг цуцлах талаар мэдэгдэл хийсэн. Энэ бодитой ажил хэрэг болж чадах уу. Энэ гэрээг цуцлах, зөв гольдрилд оруулах талаар Засгийн газар ямар байр суурь баримтлах вэ.
Засгийн газар Монголын ард түмний өмнө байгалийн баялаг иргэдийнх үү, эсвэл харийнхны талд байх уу гэдгийг шийдэх чухал цаг мөчид Л.Оюун-Эрдэнэ үүрэг хүлээж байна. Оюутолгойн гэрээг цуцалж, Монголын ард түмэнд ашигтай хэлэлцээр хийхэд цаашид ч шахаж ажиллах болно.
Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замын ажлыг үргэлжлүүлнэ. Миний хувьд хоёр удаа ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Тиймээс бодлогын залгамж чанар өмнөх Засгийн газрынхтай нийцэж явна. Бид Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай дуусгах хэрэгтэй. Тиймээс нэн тэргүүний хийх ажил энэ.
Мөн нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Ингэснээр гадагшаа урсаж буй нэг тэрбум ам.долларыг хадгалж чадна.
Оюутолгойн хэлэлцээр амаргүй түвшинд үргэлжилж байна. Нэг жилийн хугацаанд амаргүй сорилтод ажлын хэсэг ажилласан. Бид хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлахтай холбоотой санал тавьсан.
Б.Лхам