УИХ-ын гишүүн С.Амарсайхан “ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд болсонд нэн тэргүүнд баяр хүргэж, амжилт хүсье. Мөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүх сайддаа амжилт хүсч, сайн сайхныг ерөөе. Монголын ард түмэн шинэ Ерөнхий сайдаас асар их хүлээлттэй байгаа.
Өмнөх Ерөнхий сайд Монголын улс төрд шинэ жишиг, төрийн албанд том өв үлдээсэн. Доод, дунд шатны төрийн албан хаагчид бүгд муу биш. Дийлэнх нь ажилдаа өөриймсөг бус хариуцлагагүй ханддаг байдал газар авснаас асуудал өрнөсөн гэдгийг бүгд мэдэж байгаа. Шат шатанд өөриймсөг сэтгэл хариуцлага ус агаар шиг хэрэгтэй байгаа. Шинэ Засгийн газраас энэ бүхэн ихээхэн шалтгаална.
Төрийн албаны доод, дунд шатны албан хаагчдыг чадавхжуулж, чанаржуулахгүй бол дээд шатандаа зүтгээд ямар хэрэг байна вэ. Тиймээс Засгийн газар энэ асуудалд онцгойлон анхаарах хэрэгтэй. Мөн цар тахлын энэ үед зах зээлээ дэмжсэн, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжээ дэмжсэн арга хэмжээгээ авч хэрэгжүүлээсэй гэж хүсч байна”.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)