
13.00 цагт Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох тамирчдаа шударга сонгож чадсан уу? Энэ асуудлаар гавьяат тамирчин Ц.Энхжаргал хэвлэлийн бага хурал зарлалаа.
”Соёл-Эрдэнэ” хамтлагийн гитарчин Д.Галсанбатын 60 насны ойд зориулж өнөөдөр 12.00 цагт түүний амьдарч байсан Сансарын 59 дүгээр байрны хананд дурсгалын самбар байрлуулна.
Хөх хотын соёлын өдрүүдийн хүрээнд өнөөдөр 19.00 цагаас Соёлын төв өргөөнд ”Нууц тарнийн Шаолинь” ушугийн тоглолт болно.
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 10.00 цагаас ”Тэнгис” кино театрын өмнө болсон ослын талаар бичлэг үзүүлж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэнэ.
МҮХАҮТ-аас энэ сарын 19-21-нд “Оюуны өмчийг сурталчлах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх” аян зохион байгуулна.
ММСС-ийн Эрүүл мэндийн төслөөс түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгөх ажиллагаа 15.00 цагт Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд болно.
24tsag.mn