УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох эсэх тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдыг томилох асуудалд нухацтай хандаж, бүлгээр хэлэлцэх зүйл байгаа тул тав хоногийн завсарлага авах санал гаргасныг УИХ-ын дарга боломжгүй гэж үзлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайдыг томилох асуудал цаг нартай учраас төв хоногийн завсарлага өгөх боломжгүй гэдгийг онцлоод нэг цагийн завсарлага өглөө.
А.Сүх