МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг албан ёсоор яриагүй байна. Бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын өөрийн санал болгосноор өмнөх Засгийн газрынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлж авч явах бодлогын хүрээнд шийднэ.
Мөн Л.Оюун-Эрдэнэ сайдын өөрийн баримтлах бодлого, зарчим нэмэгдэнэ.
Нийгэмд шударга ёсыг тогтоох олон том шинэчлэлийн ажил хийгдэнэ. Минийм хувьд Засгийн газарт ажиллахгүй. МАН-ын ЕНБ-ийн даргын хувьд намын шинэчлэлийг шинэ түвшинд гаргана. Иргэд улс төрийн намын шинэчлэлийг алга ташин хүлээн авах тэр хэмжээнд хүртэл ажлаа үргэлжлүүлж хийнэ” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)