УИХ-ын өнөөдрийн чуулганаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.
Д.Ганбат: 30 жилийн өмнө зах зээлийн нийгэм, хувийн өмчийг сонгосон. Хувийн хэвшлээс оролцоод хөрөнгө оруулалт хийгээд хамтраад ажиллаж болох уу. Тэгэхгүй бол иргэдийн нэрээр зээл аваад гарын салаагаар урсдаг шүү. Мөн газрын тос, бензин тос орж ирэхдээ татвараас зугтааж, өөр төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж хольдог. Үүний дүнд иргэд өмч хөрөнгөөрөө хохирдог. Машиных нь насжилт байхгүй болдог. Ингэж удаан явсан. Энийг яагаад хянаж цагддаггүй билээ. Мэргэжлийн хяналт, хууль хяналтын байгууллагынхаан. Жилийн 60, 70 тэрбумын татвар авч чадлаггүй гэдэг ноцтой асуудал өчигдөр ярьж байсан. Энэ яагаад хараа хяналтгүй явж ирээд байна вэ. Ямар аж ахуйн нэгж байна вэ цаад талд нь.
Г.Тэмүүлэн: Үйлдвэрийг дэмжих үүднээс хуулийн төслийг дэмжээд оруулж ирж байна. Үйлдвэр 2025 оны эхний улиралд ашиглалтад орно гэсэн тооцоо гарсан. Өнөөдөр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах санхүүжилт Засгийн газраар орж батлагдана. Эх үүсвэрийг Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.доллараар буюу жилийн 1.75 хувийн хүүтэйгээр, 25 жилийн хугацаатай байна. Мөн түүхий тос үйлдвэрлэх бүтээгдэхүүний санхүүжилт орж ирнэ. Одоогоор тодорхойгүй байна.
Б.Лхам