
Өнөөдөр МҮХАҮТ-д “Оюуны өмчийг сурталчлах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх тухай” үзэсгэлэнг нээх гэж байна.

Өнөөдөр МҮХАҮТ-д “Оюуны өмчийг сурталчлах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх тухай” үзэсгэлэнг нээх гэж байна. Эл арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд үйл ажиллагаанд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Оюуны өмчийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар зэрэг байгууллага оролцож байгаа аж. Мөн арга хэмжээний үеэр оюуны өмчийн талаархи асуултад мэргэжлийн хүмүүс хариулан, оюуны өмчийн хуурамч бараа бүтээгдэхүүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгч, Оюуны өмчийн бүтээгдэхүүнийг хуурамч эсэхийг таниулах гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn