Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож, үг хэллээ. Тэрбээр энэ үеэрээ “УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэдгээ мэдэгдлээ.
Учир нь, УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 29-нд завсарлана. Тиймээс ээлжит бус чуулган хуралдуулж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан өрх бүрд сая төгрөийн дэмжлэг олгох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлнэ” хэмээн мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 8-нд “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж өргөн барьсан юм.
У.тэргэл