УИХ-ын өнөөдрийн чуулганаар Авлигын эсрэг хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Зарим иргэд АТГ-ын дарга, дэд даргыг Их Хурал томилно гэдгийг буруу мэт ойлгоод байгаа тал байна. Надаад ингэж асууж байгаа. Ерөнхийлөгч бол улс төрийн сөрөг хүчин, тэмцэгч хүн мөн үү. Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний командлагч, төрийн зохистой ажиллагааг хангадаг хүн шүү дээ.
Авлига, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг орлуулан гүйцэтгэх эрхтэй хүн болвол Монгол Улс дотроосоо шатна.
Үргэлж тогтворгүй болно. Хүчтэй сөрөг хүчин байх шаардлагатай. Ялсан нам л эрх баригч хүчин байдаг. Бодлогоо хэрэгжүүлдэг. Тиймээс үгээр хөөцөлдөж тоглож болохгүй. Хүмүүст таалагдах асуудал ярьж болно. Гэхдээ Монголын төрд хүн хариуцсан ажлаа хийх нь дутаад байна.
Ерөнхийлөгчөөр сөрөг хүчин, тэмцэгчийн ажил хийлгэх гээд байгаагаа зогсоо.
Өөрсдөө хий л дээ. Олонх, цөөнх гэж явдаг юм. Ерөнхийлөгч цөөнхийн хүчний үүргийг гүйцэтгэж төрийг тогтворжуулна гэж байгаа бол Монголын төр уналтад орно. Хоёр хөршийнхөө барьцаанд орох зам руу орно. Ардчилал ингэж явахгүй. Ерөнхийлөгчийнхөө үүргийг зөв ойлгооч” гэлээ.
Сэтгэгдэл (2)