УИХ-ын өнөөдрийн чуулганаар Авлигын эсрэг хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Авлигын эсрэг болон Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригт хоёр тусдаа асуудал яриад байна. Бидний баталсан хууль бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй уялдуулж хийсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хоёр заалтыг хүлээж авах Байнгын хорооны санал гарсан. Бусдыг хүлээн аваагүй. Шүүхийн болоод авлигын эсрэг хуулийг баталлаа, хэрэгжилт маш чухал.
Хэрэгжилтэд онцгой анхаарахгүй бол шүүх захиалгатай, хараат болж болзошгүй байгаа юм. Шүүхийн тухай хуулийг өөрчилснөөр хэн нэгнийг ял зэмээс мултлах, хамгаалах, хаацайлж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.
Шаардлагатай бол тодорхой нөхдөд улс төрийн болон хуулийн хариуцлага хүлээлгэж болзошгүй байгаа. Оюутолгойн гэрээтэй холбоотой авлигын гэмт хэргийн улмаас гаднын шүүхэд царцсан, битүүмжилсэн эд хөрөнгийг Монголд авчрах, оффшор бүсээс мөнгө оруулахад 100 хувь санал нэг байна. Оюутолгойн бүтээн байгуулалтад ажил гүйцэтгэх нэрээр тендерийн эрх авсан, бодит өртгөөс хэд дахин өндөр үнээр ажил гүйцэтгэсэн, онгоцны буудал гээд авлига өгсөн, авсан байж болзошгүй хэргийн араас явах ёстой.
Гаднын шүүхэд хэсэг бүлэг этгээд Засгийн газрын нэрийг барьж, гар хөлөө оролцуулан нэхэмжлэлийг татсан бол хуулийн хариуцлага ярих ёстой. Ерөнхий сайдын байр суурь үүнд хатуу байгаа. Даруйхан тодруулж, нэхэмжлэлийг өнөөдөртөө багтааж, Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана. Энэ үйл ажиллагааг доголдуулсан, захиалагч болон гүйцэтгэгч этгээдүүдийг тогтооно. Бид хайцаалахгүй. Үүний цаана том асуудал ил болж байгаа” гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (74)