УИХ-ын чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Ингээд гишүүдийн 84,1 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзлээ.
Өмнө нь Хууль зүйн байнгын хороогоор уг хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж мөн үзсэн билээ. Үргэлжлүүлэн Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.