УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир “Ерөнхийлөгч рүү санаатай, санамсаргүй дайралт их хийж байгаа. Өргөдөл авчихаад томилдог, гуравдугаар давхарт хэнд ямар ял шийтгэл оноохыг шийддэг гэх мэт.
УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй заалттай. Үүнийг далимдуулж, гутаан доромжилж болохгүй. Улс төрийн өнгө аясаар дайрч давшилдгаа зогсоох хэрэгтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр халдашгүй байна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Асуудалд дандаа улс төрийн өнцгөөр хандаж болохгүй. Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан гурван хоригт ажил хэрэгч хандсан, нэлээн суусан. Яагаад хүлээж авч болохгүйг ажил хэрэгч байдлаар ярих хэрэгтэй байна” гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)