Өнгөрсөн даваа гаригт МАН-ын 300 гишүүн МАХН-д элссэн. Хэдийгээр уг мэдээллийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар үгүйсгэж байсан ч тус өдрийн 12.00 цагт МАХН-д 300 гишүүн элссэн билээ. Тэд элсэхдээ “МАН-ын удирдлагууд жирийн гишүүдийнхээ үгийг сонсдоггүй. Зөвхөн манай нам тэдэн гишүүнтэй хэмээн зарлахдаа л ашигладаг” гэжээ. Харин МАХН-д элссэн гишүүдийг УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх дарамталсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Тэрээр тус гишүүд рүү дарааллан ярьж, дараа таарнаа хэмээн дарамталсан байна. Тиймээс МАХН-д элссэн гишүүд шийдвэрээ буцаах талаар ярилцаж байгаа юм байна. Б.Золбоо



















































