Цагаан сарын баярыг энэ онд улсын хэмжээнд нийтээр өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн Засгийн газрын тогтоол гарсан.
Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 4-ний одрийн 2 дугаар тогтоолд заахдаа, “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй” гэжээ.
Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхээс зайлсхийхийг албаныхан зөвлөж байна.
Р.Алтан
Сэтгэгдэл (4)