Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос нэгжийн тухай хуульд тавьсан хоригийн зарим хэсгийг хүлээн авав

2021-1-28
0
ЖИРГЭХ

Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

Улсын  Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.28) нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдаж батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан талаар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүд авлигатай тэмцэх асуудалд ул суурьтай хандахын оронд үгсэн хуйвалдсан, хэт дур зоргын байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, нэг нам, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, зохицуулалтыг бүрэн зөрчиж баталсан. Тухайлбал, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан байна. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилдог болсон тохиолдолд тус газар нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч чадваргүй, бас боломжгүй болохыг, цаашид зөвхөн эрх баригч намын үүрэг, даалгавраар ажиллахад хүргэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэний үндсэн дээр уг хуульд хэсэгчлэн хориг тавьжээ.

Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын  27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Уг хоригийг Байнгын хорооны энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, хуралдаан даргалагч гурав хоногийн завсарлага өгөөд байв.  

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг, Ц.Туваан нар асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт өгсөн хариултдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. Хуулийн өөрчлөлтөөр Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилж байгаа юм биш зөвхөн санал болгоно, энэ үндсэн дээр томилгооны сонсгол явуулж Улсын Их Хурал шийдвэрлэх юм. Нөгөө талаар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал нь Засгийн газрын үндсэн чиг үүрэгт хамаардаг. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тодорхойлж өгсөн. Үндсэн хуулийн энэ заалтын хүрээнд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг тодотгов. Мөн хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон Ерөнхийлөгчийн зөвлөх, холбогдох албан тушаалтнууд гишүүдийн зарим асуултад хариулт, тайлбар өгсөн юм.

Харин хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Туваан, Л.Мөнхбаатар, Ч.Хүрэлбаатар, Т.Доржханд нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 53 нь буюу 84.1 хувь нь дэмжиж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийн талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын танилцуулга болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

Улсын Их Хурлаас энэ сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу бусад эрх мэдэлтэй харилцан тэнцвэртэй, алинаас нь ч хамааралгүй, бүрэн хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой шүүх эрх мэдлийг Улсын Их Хурлын хэт олонхоор дамжуулан эрхшээл, нөлөөлөлдөө авах гэж байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуульд хэсэгчлэн хориг тавьжээ.

Ерөнхийлөгч дээрх хуульд хэсэгчлэн тавьж буй хоригийн үндэслэлээ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан, Улсын Их Хурлын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, санал болгох замаар Улсын Их Хурлаас томилох тухай заасан хуулийн зохицуулалтууд нь шүүхийн боловсон хүчний бодлого болон шүүхийн сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд орох, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна. Мөн эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэж, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болох агуулга бүхий зохицуулалт тусгасан нь нэгэнт хүрсэн ололтоос ухарч буй буруу шийдэл юм.

Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэл бий болгохоор байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулгыг батлахдаа Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн 43 зүйл, нийт 274 хэсэг, заалтыг хөндөж өөрчилсөн байх бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ийм өргөн хүрээнд шинэчлэн өөрчилсөн нь уг төслийн үндсэн үзэл баримтлалыг тодорхойгүй болгож, нэг ёсондоо үзэл баримтлалгүй хууль баталсан гэж дүгнэж болохоор байна гэж Ерөнхийлөгч үзэж буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Уг асуудлыг Байнгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч нэг өдрийн завсарлага олгожээ.

Хоригийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Ч.Ундрам, Ц.Туваан, Т.Доржханд нар Байнгын хороо болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгсөн бөгөөд 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуулийн төслийн талаар шүүх, хууль хяналтын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, олон нийтийн дунд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж, Ерөнхийлөгчийн санал, байр суурийг сонсож, ирүүлсэн саналуудыг нь тусгасны үндсэн дээр хэлэлцэж баталсан. Энэ хуулиар шүүх засаглал, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэхэд чиглэсэн зарчмын чухал зохицуулалт хийгдэж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгын 36 зүйл, заалтад Ерөнхийлөгч хориг тавьсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзсэнийг дурдаж байв. Мөн зарим гишүүний асуултад хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн зөвлөх, холбогдох албан тушаалтнууд нэмэлт хариулт, тайлбар өгсөн юм.

Хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Амарсайхан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 49 нь буюу 80.3 хувь нь дэмжив. Мөн хоригийн зүйл, заалт нэг бүрээр санал хурааж шийдвэрлэх тухай дэгийн хуулийн заалтын дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж, энэ талаарх тогтоолын төслийг батлагдсанд тооцов.

Хуулийн нэг заалт, нэг хэсэгтэй холбоотой хоригийг хүлээн зөвшөөрөхөөр болов

 Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдаж батлагдсан зарим хуульд 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хоригийн талаар танилцуулж, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь, зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж, тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам-төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалтууд туссан байх тул энэхүү хуульд хэсэгчлэн хориг тавьж, зарим тодорхой асуудлыг Улсын Их Хурлаар нягтлан хэлэлцүүлэх нь зөв гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэнийг онцлов. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 зүйл, заалт, уг хуулийг дагалдаж батлагдсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 зүйл, заалт, нийт 29 зүйл, заалтад хэсэгчлэн хориг тавьжээ.  

Уг хоригийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хороод уг хоригийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоригийн зүйл, заалт нэг бүрээр санал хураат явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй, харин уг хуулийн бусад зүйл, заалт болон дагалдаж батлагдсан хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. 

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ц.Туваан нар асуулт асууж тодруулсан бол хоригийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Н.Ганибал, Ц.Туваан, Д.Тогтохсүрэн нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар болон ажлын хэсгийн зарим гишүүд хариулт өгсөн юм. Мөн хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Энхбайгаль, Я.Санжмятав, холбогдох албан тушаалтнууд зарим асуултад хариулт, тайлбар өгөв. 

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоригийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Байнгын хороодын саналыг дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг тус тус хүлээн зөвшөөрөв. Харин уг хуулийн бусад зүйл, заалт болон дагалдаж батлагдсан хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
 
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    13 цаг 45 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    14 цаг 23 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    15 цаг 20 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    15 цаг 24 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    15 цаг 32 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    15 цаг 56 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    16 цаг 0 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    16 цаг 33 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    16 цаг 56 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    17 цаг 4 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    17 цаг 8 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    17 цаг 25 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    17 цаг 38 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    17 цаг 48 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    18 цаг 25 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    18 цаг 47 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    19 цаг 2 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    19 цаг 45 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    19 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    20 цаг 26 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК