
Нарантуул захын урд уулзварын замыг хааснаас хотын төвийн замын ачаалал нэмэгдэж, авто машины түгжрэл ихсээд байгаа. Уржигдар эхэлсэн энэ зам засварын ажил хүндрэл учруулж байгаа тул ажлаа яаравчлан дуусгахыг иргэд шаардаж байна. Харин Замын цагдаагийн газраас энэ засварыг өнөөдөртөө багтааж дуусгана гэдгийг хэллээ. Тиймээс Нарантуул захын урд уулзвараас "Чулуун овоо"-ны урд уулзвар хүртэлх 2 км орчим замыг маргааш өглөө 06 цагт нээхээр болсон байна. Хэрэв хугацаандаа замыг нээхгүй бол Нийслэлийн авто замын газар хариуцлагыг нь хүлээнэ гэлээ.
Т.Гэрэл