Өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-ны оройн 21 цагийн алдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Төв талбайд өлсгөлөн зарлаж буй УИх-ын гишүүн С.Ганбаатар дээр очиж “Яг одоо хэлэлцээрийн ширээний ард сууя. АНУ-ын цагаар өнөөдөртөө багтаая, Ерөнхий сайд гарын үсэг зурахаар хүлээж байна” гэсээр Төрийн ордон руу авч орсон аж. Ингээд бичигт,
-Авлига авсныг тогтоолгохоор Нью-Йоркийн шүүхэд хандах,
-Шүүх хурал болохын өмнө “Бид эвлэрчихлээ” гэж явуулсан эзэн биегүй бичгийг цуцлуулах,
-Хуучин нэхэмжлэлээ яг тэр хэвээр нь сэргээх гэсэн гурван асуудлыг тусгасан аж. Бичгээ төлөвлөөд гарын үсэг зуруулах болоход Ерөнхий сайд, Х.Нямбаатар хоёр алга байжээ. Энэ талаар С.Ганбаатар гишүүн “Маргааш өглөө гарын үсэг зурахаар боллоо. Яг шийдвэрлэх мөчид хэлснээсээ буцан хуйвалдсан юм шиг хоёулаа зугтаах нь эргэлзээ төрүүлж эхэллээ” хэмээлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (6)