Шинэчлэлийн Засгийн газар болон нийслэлийн албан тушаалын томилгоо үргэлжилсээр байгаа. Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж, нийслэлийн Газрын албаны даргаар Ж.Батсайханыг томилжээ. Ж.Батсайхан нь АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссарын албан тушаал хашиж байсан юм. Б.Золбоо



















































