Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй
хувийн хэвшлийн сувилал, эмнэлгийн үйл ажиллагаанд энэ сарын 12-ноос
эхлэн хяналт, үнэлгээг хийж байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн сувилал, эмнэлгийн үйл ажиллагаанд энэ сарын 12-ноос эхлэн хяналт, үнэлгээг хийж байна.Энэ сарын 12-15-ны өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14, Баянгол дүүргийн 34, Баянзүрх дүүргийн 10, Сонгинохайрхан дүүргийн 12, нийт 70 сувилал хяналт, үнэлгээнд хамрагдаад байгаа гэнэ.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн сувилал, эмнэлгүүдэд удирдамжийн дагуу хууль, удирдамжийн хэрэгжилт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, үйлчилгээний чанар, эмчилгээнд хэрэглэж буй эмийн чанар, аюулгүй байдал, барилга байгууламж, ажлын байрны нөхцөл, халдвар хамгааллын дэглэм, гал тогоо, эмчилгээ, сувиллын хоол зэрэгт хяналт, үнэлгээ хийж байна.
Д.Ундрах 24tsag.mn



















































