УИХ-ын үдээс хойшхи чуулганаар Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилох эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
Тус байнгын хороонд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Б.Баттөмө, Ж.Батсуурь, Х.Булгантуяа, С.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн нар багтдаг.
Төсвийн байнгын хороо нь Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй бөгөөд тус дэд хороо өөрийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах эрхтэй.
Байнгын хороог өмнө нь Б.Жавхлан гишүүн хариуцаж байсан бөгөөд түүнийг дараагийн Сангийн сайдад нэрийг нь дэвшүүлээд байгаа билээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)