УИХ-ын үдээс хойшхи чуулганаар Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхлан “Өнөөдөр бидэнд тулгарч байгаа сорилт, хүндрэл эдийн засгийн бодлогоос болоогүй. Энэ нь цар тахалтай шууд холбоотой.
2019 он хүртэл Засгийн газрын тавьж ирсэн макро олон зорилго сайн хэрэгжиж ирсэн. Төсвийн алдагдал буурсан, Төв банкны валютын нөөц нэмэгдсэн, инфляци зорилтот түвшиндээ байж ирсэн гэдэг олон сайн үр дүн гарсан.
Тиймээс бидний бай ковид юм. Вакцин гарч ирээд биднийг аврах болов уу гэж хүлээлгүйгээр сөрж амьдрах цаг болжээ.
Маскаа зүүж, зайгаа бариад, дархлаагаа сэргээгээд, шилэн хаалтуудаа тавиад бүх үйлчилгээний цэгүүдээ шат дараатай нээх цаг нь ирж. Ингэж байж эдийн засаг сэргэнэ. Одоо ямар ч онол яриад нэмэргүй.
Одоо УОК гэхээс илүү иргэдийн сахилга бат, дархлаажууалт чухал юм. Ингэвэл бид хамтдаа цар тахлыг ялна. Хоёрдугаарт, эдийн засгийн цусны эргэлт зогсчихоод байна. Үүнийг эргэлтэд оруулах төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж ажиллана" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)