УИХ-ын чуулганы намрын отгон чуулганаар Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нартай танилцаж байна.
Т.Доржханд: Төсвийн тодотголыг хэзээ хийх вэ. Оюутолгойн холбоотой асуудлаар ямар албан тушаалтанд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлээч. ХҮН Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг сайжруулах ёстой гэсэн байр суурь байдаг. Хамтарч ажиллахад бэлэн байна.
Б.Жавхлан: Төсвийн тодотгол хийх шаардлага бий. Гэхдээ хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна.
Х.Нямбаатар: Нью-Йоркийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан судалж үзлээ. Өнөөдөр шүүх хуралдааныг дахин хуралдуулах хүсэлт явуулсан. Мөн Монгол Улсаас ямар албан тушаалтан эвлэрье гэдэг хариу явуулсныг мэдэгдэхийг хүссэн. Энэ бичиг ирсний дараа дараагийн алхмыг хийнэ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)