
“Нарантуул” худалдааны төвийн урд уулзвараас “Чулуун овоо”-ны уулзвар
хүртэлх хоёр км автозамд инженерийн шугам сүлжээний ажил хийх зорилгоор
уржигдар орой 22.00 цагт тус замыг хаасан юм.

“Нарантуул” худалдааны төвийн урд уулзвараас “Чулуун овоо”-ны уулзвар хүртэлх хоёр км автозамд инженерийн шугам сүлжээний ажил хийх зорилгоор уржигдар орой 22.00 цагт тус замыг хаасан юм. Нийслэлийн Авто замын газраас гаргасан төлөвлөгөөний дагуу энэ сарын 21 хүртэл уг замыг хаах ёстой. Харин Замын цагдаагийн газраас тус замыг хаах зөвшөөрөл өгөхгүй байсан ч зам засварын ажил эхэлсэн байна.
Өчигдөр “Нарантуул”, өнөөдөр “Өгөөмөр”
зах амардаг энэ өдрүүдэд амжиж ажлаа шуурхай, чанартай хийж дуусгахыг
“Эрдэнэ зам” компанийнханд Замын цагдаагийн газрынхан үүрэг болгосон байна. Ингээд маргааш өглөө 06.00 цагт зам
нээхээр болсон бөгөөд “Нарантуул” захын зүүн хэсгээр замыг нь хааж ажлыг үргэлжлүүлэх болжээ. Мөн "Нарантуул" зах руу явганаар орох, гарах гарцыг зохицуулах гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn