Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан нар ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахалтай хүнд үед яаж аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг сэргээж, зогссон байгаа эдийн засгийн цусны эргэлтийг сэргээх тухай цогц төлөвлөгөөг танилцуулах хэрэгтэй. УОК, Засгийн газар дээр гаргасан шийдвэр дунд шатанд замхарч байна. Энэ нь юунаас үүдэж байгаад дүгнэлт хийх шаардлагатай.
Олуулаа хуралдах биш цөөхүүлээ ярилцаж, шийдэл гаргадаг байх учиртай. Маш хурдтай, эргэх холбоотой, шинэ менежментээр, шинэ хандлагаар, ёс зүйтэй, хүнлэг ажиллах шаардлагатай.
Анхан, дунд шатанд гарсан ёс зүйн алдаанаас Засгийн газар огцорсныг мартаж болохгүй. Өнөөдөр бидэнд тал зассан бялдууч байдал хэрэггүй. Тиймээс надаас сайхан үг сонсоно гэж битгий бодоорой. Шийдвэр гаргахаасаа өмнө маш сайн судал" гэлээ.
А.Сүх