ХҮН-аас Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус нам Оюутолгойн санхүүгийн загвар боловсруулан, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.
Намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Сүүлийн 13 жил Оюутолгойн асуудлаар ярилаа. Анхны гэрээг мэргэжлийнхэн биш улстөрчид байгуулсан учраас улстөржсөн том сэдэв болчихоод байна. Үр дүнд нь Монголын талд ашиггүй гэрээ хийж байна.
Дэлхийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн улсуудыг судлаад үзэхэд улстөрчид оролцосн гэрээ, хэлэлцээр үр дүнгүй байж иржээ. Харин мэргэжлийн хүмүүсийг цуглуулж байгаад хийлгэсэн гэрээ, хэлэлцээр үр дүнтэй байж. Энэ жишгийг дагах хэрэгтэй.
Рио-Тинтотой хэлэлцээр хийх гэж байгаа энэ үед улстөрчдийн баг гэхээс илүү мэргэжилтнүүдийн баг үр дүнтэй хэлэлцээр хийнэ гэсэн итгэл үнэмшил байна.
Хэлэлцээр хийхдээ агаарын тоо ярьж болохгүй. Хэлэлцээрийн эсрэг талд хуульчид байдаг учраас хуулийн гарц гаргалгаатай ярих ёстой. Монгол Улсаас өнөөдрийг хүртэл санхүүгийн загвараа гаргаж ирээгүй байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдье. Хэрэв Засгийн газарт өөрийн гэсэн модель байхгүй бол ХҮН хийж өгье.
А.Сүх
Сэтгэгдэл (1)