Наркологийн эмнэлгийн дарга Х.Хуланг тус эмнэлгийг өөрийн хувийн болгож ашигласан хэмээн буруутгаж байгаа.

Наркологийн эмнэлгийн дарга Х.Хуланг тус эмнэлгийг өөрийн хувийн болгож ашигласан хэмээн буруутгаж байгаа. Учир нь эмнэлгийн анхан шатны мэдлэггүй өөрийн төрсөн дүүг сувилагчаар ажиллуулсан, архинаас гарах гэсэн хүмүүсийг биш аав, ээж хамаатан саднаа тусгай өрөөнд хэвтүүлсэн, “Алкабус” нэртэй хордлого тайлах эмийг хоёр дахин үнэлж зарсан баримт нь дэлгэгдсэн юм. Түүний хэргийг өнөөдөр Нийслэлийн иргэний шүүхэд шүүнэ.
Б.Чимэг