
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын үйл ажиллагааны онцлогоос
шалтгаалан цахим баримтууд ихээр үүсдэг тул тус чуулга Нийслэлийн
Архивын газартай хамтран Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын архивын үйл
ажиллагааг сурталчилах, тусгай төрлийн баримтын зохион бүрдүүлэлт,
ашиглалт, хадгалалт, хамгаалалт, тэдгээрт програм хангамж нэвтрүүлсэн
үйл ажиллагааг сурталчилан таниулах, харилцан туршлага солилцох “ҮЗҮҮЛЭХ
СУРГАЛТ”-ын энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар” чуулгын байранд зохион
байгуулах гэж байна.

Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан цахим баримтууд ихээр үүсдэг тул тус чуулга Нийслэлийн Архивын газартай хамтран Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын архивын үйл ажиллагааг сурталчилах, тусгай төрлийн баримтын зохион бүрдүүлэлт, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, тэдгээрт програм хангамж нэвтрүүлсэн үйл ажиллагааг сурталчилан таниулах, харилцан туршлага солилцох “ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ”-ын энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар” чуулгын байранд зохион байгуулах гэж байна. Тус үзүүлэх сургалтанд байгууллагын архивын нөхөн бүрдүүлэлт, баримтын хадгалалт, зохион байгуулалт, тоо бүртгэл, ашиглалтын үйл ажиллагааны талаар болон байгууллагын архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын хүрээнд программд архивын бүх төрлийн баримтыг бүртгэх, ашиглах, хадгалах, архивын баримтанд сонголт, нягтлан шалгалт хийх, ангилан төрөлжүүлэх, хадгалах хугацааг тодорхойлох, үдэж хавтаслах, нүүр бичилт хийх зэрэг бүрдүүлэх үйл ажиллагааг бодитоор гүйцэтгэж үзүүлэх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn