Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Прокурорын байгууллага ТАГНУУЛЧДЫН атганд “орж”, ялтнаас ямбатан болдог нөхдийн оргонох газар “болов уу"

2021-2-03
0
ЖИРГЭХ

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Донровын Цогтбаатар гэж цуутай нэгэн байлаа. Байлаа гэдгийн учир нь одоо тэр тагнуулч бус харин прокурорын байгууллагын тэргүүн түшмэл болсон. Түүний тагнуулчаас прокурорын байгууллагад шургалсан зам уртаас урт, тэр хэрээрээ хар түүх арвинтай. Өнгөрснийг нэхэн сануулбаас, хурандаа Донровын Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2014 оны аравдугаар сарын 24-нд 5 жил хорих ял шийтгэсэн байдаг. Үүний дараахан АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцыг гүтгэсэн хэрэгт буруутгагдаж, 3 сар 1 хоногоор шийтгүүлэх ял эдлэхээр болсон ч хоёр сарын дараа болсон давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон юм.

Ямартай ч төрийн нууц задалсан хэргээр ял шийтгүүлж, түүнийг биечлэн эдэлж байсан хүн 2019 оны 10 дугаар сард УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгааг хүмүүс мэдэхгүй. Угтаа бол өмнө нь ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙСАН БОЛ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛУУЛАХГҮЙ гэж Төрийн албаны зөвлөл хэдхэн сарын өмнө мэдэгдсэн. Гэтэл ягаад ч юм бэ, Д.Цогтбаатар прокурорын байгууллагын тэргүүн түшмэл болчихов. Үүнийг нь Төрийн албаны зөвлөл ч, УЕП-н Ерөнхий прокурор ч мэдээгүй бололтой.

Тиймдээ ч Д.Цогтбаатар эл албанд томилогдсоноор төрийн нууц задруулсан өөрийнх нь хэрэгт ажиллагаа явуулж байсан мөрдөгч, хяналт тавьсан прокурор, хэргийг нь хянан шийдвэрлэсэн шүүгч нарыг “намнах” боломж олгосон гэхэд болно. ГАЙХАМШИГТАЙ. Түүнийг энэхүү төрийн албанд хууль зөрчин томилжээ.

Цухасхан дурьдвал: НЭГ. Төрийн албаны тухай хуулийн 12.1.2.-т зааснаар УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал нь “төрийн захиргааны албан тушаал”-д хамаардаг байх бөгөөд уг албан тушаалд томилогдохын тулд мөн хуулийн 23.2.1-т зааснаар “эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажиллаж”, “мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” ёстой байдаг байна. Гэтэл Д.Цогтбаатар нь эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8 жил ажиллах нь байтугай хамгийн доод шатны туслах түшмэлийн албан тушаалд 1 хоног ч томилогдон ажиллаж байгаагүй байх бөгөөд багц сургалтад огт сууж байгаагүй байна. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан тушаал огт хашиж үзээгүй, тухайн ангиллын мэдлэг, дадлага туршлагагүй тэрээр шууд л тэргүүн түшмэлийн албан тушаалд мерит зарчмыг үл хэрэгсэн томилуулсан байна.

ХОЁР. Төрийн албаны тухай хуулийн 23.4.-т “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг ... тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” хэмээн заасан.

Гэвч мэргэшээгүй, төрийн албаны шалгалт огт өгөөгүй дээр нь ял шийтгүүлж байсан, хуульч биш Д.Цогтбаатарт тааруулж УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах нь холбогдох албан тушаалтны ёстой л шүдний өвчин болдог гэнэ.

Уг нь бол хууль зөрчиж томилогдсон Д.Цогтбаатарт холбогдох тушаалыг хүчингүй болгочих эрх нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар ТАЗ-д байж л байгаа.

ГУРАВ. Д.Цогтбаатар нь тухайн албан тушаалын тусгай шалгалтыг өгөөгүй, чадахуйн зарчмыг хангаагүй бөгөөд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэргэшил, туршлага, ур чадварын хувьд шаардлага хангаж байгаагаа тэрээр ямар ч байдлаар нотлоогүй болно. Учир нь энэ бүх шалгуурыг хэрхэн хангаж байгааг шалгадаг тусгай шалгуурыг хууль тогтоомжоор тусгайлан заасан. Түүнийг хууль зөрчин томилуулж өдийг хүртэл хамгаалж байлгаж байгаагаас харвал Төрийн албаны зөвлөлд ямар нэг ашиг сонирхолын зөрчил байна уу, эс бөгөөс ПРОКУРОРЫН байгууллагын дарга нар ТАГНУУЛЧДЫН атганд орсон уу гэж хардахаар байна. Ямартай эл хэрэг хуульчдын дургүйг хүргээд эхэлж.

Тиймдээ ч хуульчдын групп дотор уг асуудал хурц шүүмжлэлийн бай болж, цаашлаад нэр бүхий өмгөөлөгч нар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ.

ТАШРАМД дурдахад, хурандаа Д.Цогтбаатарын хувийн хэргийг сөхөж үзвэл, 1974 онд хотод төрж, МУИС, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Академи, мөн Академийн докторантурыг тус тус төгссөн. 1998 оноос ТЕГ-т ажилтан, тасаг, хэлтэс, газрын даргаас Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа томилогдож ажилласан туршлагатай ажээ.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (43.250.126.130)
    Энэ бас л Женкогийн санал болгосон томилгоо.
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочиг (202.9.40.146)
    Маш зөв томилгоо бллсон юм баына. Цогтбаатарт амжилт хүсье Элбэгдоржийн шүүгчдийг зайлуулах цаг болсон шүү
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.193.251)
    Odoo Hurtsiig alaad ogooch
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
  • Иргэн (103.57.95.189)
    Төрийн албаны зөвлөл хууль дүрмийг завхаруулагч жирийн иргэнд бол үйлчилнэ гэж байдаггүй эрхтэн дархтан болсон луйварчдад үйлчилдэг гэдэгийг үүнээс харж болно. Жирийн иргэн хууль дүрэм зөрчөөд ажиллаас халлаа гэхэд энэ ийдэж өгнө гэж байхгүй өөрөөсөө зайлуулж байгууолагтайгаа учираа ол гээд буцаагаад байдаг малнууд байдаг шүү
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • zochin (73.111.180.213)
    xuzuugyi Elbeg chotgor udaxgyi uiliin uree edlene buten ulsaar togloson luivarchin
    2021 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.180.114)
    tagnuulch gedeg saihan mergejil shu
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.23.35)
    Тагнуулч гэдэг чин хамгаалагч гэсэн үг. Хаант засагтай болохоор хууль цааз
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.19.64)
    Өнөө үе бол хүнийг чадвартай, зарчимтай, шударга байх тусам харлуулж, залхааж, ажиллах, амьдрах нөхцлийг нь хумиж байдаг нийгэм юм.
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Жумдаан (66.181.184.63)
    Ял шийтгэлтэй байсан бол хуулиараа төрийн албанд ажиллахыг хориглосон байдаг. Шүүхээс ял шийтгэл аваад л улс төрийн карьер баяртай шүү дээ.
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.70.131)
    TSOGTBAATARAA ULS TURCH SHUUGCH HUULICH NERIIG SHOROOTOI HUTGAJ BUI HULGAICH LUIVARCHDIIG HUIHLAAD UGUUCH TEGVEL CHI BAATAR BOLNO SHUUU
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.20.72)
    Хурцаа чамд Монголын төр хурцадана шүү аятайхан байгаарай бөөлжүүлж чадий шүүүүүүүү
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Setguulchiin bichseniig henees asuuhuu (203.91.115.52)
    Ene setguulchiin bicheed bgaag ni unen hudaliig ter shuuh prokuroroos alban yosoor heleed ugch bolohgui yum uu. Shuuh hun helmegduulsen yum uu. Prokuror yal edelsen huneer darga hiilgeed bga yum uu. Ter ni huulid niitsej bgag ter erunhii prokuror, TAZ asuugasd neg mur bolgochimoor yum. Mungutei hun geheeree helmegdeed baidag. Busad ni tegeed yadag yum adilhan helmegdeed baidiimuu
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.46.27)
    Энэ хөлсний сэтгэгдэл бичдэг хүмүүсийг хэн ч харсан нь таньдаг болсон. ХУУЛЬ зөрчиж шүүхээр шийтгүүлсэн төрд ажиллах ёсгүй. МӨНГӨТЭЙ ХҮНИЙ БӨГС ДОЛООГЧ СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХ ЮМСАН
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    Цогтбаатар шударга байснаараа хэлмэгдсэн дээ. Тагнуулд түүний хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин бараг байхгүй дээ. Монголын төрд үнэнчээр зүтгэсэн хүмүүсээ хамгаалж байхгүй бол эх орныг чинь хамгаалах хүнгүй болж, шударга нэгэн нь хэлмэгдсээр байх болно шүү.
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
    • Маш үнэн хэлжээ
      2021 оны 02 сарын 03
    • Unen unen
      2021 оны 02 сарын 03
    • ОНИГООТОЙ юм
      Тийм мундаг хүн юм бол тэр тагнуулдаа ажиллаж болохгүй юм уу. Яагаад прокурорт гэж ХА ХА ХА. Нэг зорилго байна тэ. Прокурорт ингэж онигоо болж байсанаас тэ ХА ХА ХА . Танигдаад шаасан тэ
      2021 оны 02 сарын 03
  • Зочин (103.9.90.100)
    ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРГЭЭР ЯЛ АВАХ ГЭЖ БАЙГАА ХУРЦ, ЭРДЭНЭБАТ НАРЫН АРГА ЯДСАН МӨНГӨНИЙ НИЙТЛЭЛ БАЙНА. ТА НАР ЯАЖ Ч ДАЛЧИГНААД УДАХГҮЙ ЯВДАГААРАА ЯВНА.
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • haha (203.23.49.89)
    haha
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • haha (203.23.49.89)
    haha
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.90.90)
    Саяхан ажлаасаа гарсан 1 нөхөр л их хонзогнож байна да.
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.234)
    Хурц тэргүүтэн Цогтбаатараас айж түүнийг албанаас нь зайлуулах зорилгоор хилсээр ял сонсгож явуулсан даа. Ял авсан хэрэг нь Элбэгдоржийн бусдаас авилга авсан тухай мэдээлэл ш дээ. Хүмүүс Германы хэргээр гэж ойлгодог.
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
    • Яаг үнэн шүү
      2021 оны 02 сарын 03
  • Зочин (202.70.41.2)
    Тагнуулын хүн тэр тусмаа нэг хэрэг хянаж үзээгүй хүн прокурорын байгууллагын удирдлагад ажиллана гэдэг арай дэндүү юу. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт ч хийж үзээгүй гүйцэтгэх ажилтан байсан хүн ажлын байрны шаардлага ч хангахгүй баймаар
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • зочин (202.9.40.70)
    ХУРЦЫН БУЗАР БУЛАЙГ ДЭЛГЭЖ ӨӨРӨӨ Ч ИХ ХЭЛМЭГДСЭН ХҮН БАЙХ ШҮҮ. ЭЛБЭГДОРЖ ХУРЦТНЫ АЙМШИГТ МУУХАЙ ҮЙЛДЛҮҮДИЙГ ХЭНЭЭС ИЛҮҮ МЭДЭХ ХҮН БАЙХ. ХУУЛЬ ЁСТОЙ НИЙГМЭЭ АРАЙ ШУДАРГА БОЛГОХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЭРЭЙ БОГТБААТАР АА
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Завхарсан юм. Хууль гууль болон гэдэг энэ байх даа.
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Irgen (66.181.182.135)
    Хонгил дундуур явж, хэлмэгдсэн хүн гэдэг байх. Хонгилын хуучин эздийг одоо шийтгэх байлгүй дээ. Шударга ёсонд нийцнэ.
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
    12 цаг 50 мин
  • COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна
    13 цаг 27 мин
  • Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эмчилгээний дараах анхны гадаад айлчлалаа Италид хийнэ
    14 цаг 25 мин
  • Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
    14 цаг 28 мин
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    14 цаг 36 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    15 цаг 1 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    15 цаг 5 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    15 цаг 38 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    16 цаг 1 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    16 цаг 9 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    16 цаг 13 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    16 цаг 29 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    16 цаг 43 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    16 цаг 53 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    17 цаг 30 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 51 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    18 цаг 7 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    18 цаг 50 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    19 цаг 3 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    19 цаг 31 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК