
Өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн долдугаар ангийн сурах бичгийн үнэ 20 мянгад хүрсэн.

Өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн долдугаар ангийн сурах бичгийн үнэ 20 мянгад хүрсэн. Тиймээс "Мөнхийн үсэг" компани долдугаар ангийн Газарзүй, Уран зохиол, Биологи зэрэг хуучин сурах бичгийг хэвлэн нийлүүлэхээр болсон юм. Тус компанийн захиалгын менежер Б.Зууннаст өчигдөр "Хомсдолд ороод байгаа долдугаар ангийн сурах бичгүүдийг тус бур 3000 гаруй ширхэг хэвлэж эхэллээ" гэсэн юм.
Эдгээр сурах бичгийг МУБИС-ийн хажууд байрлах хуучин номын худалдаа болон бүх номын дэлгүүрээр ирэх баасан гаригт худалдаанд гаргах аж. Харин нэг сурах бичгийг 3500 төгрөгөөр худалдах юм байна. Хэдийгээр дээрх компани шаардлагатай сурах бичгүүдийг хэвлэж эхэлсэн ч Англи, Монгол, Орос хэлний сурах бичгүүдийг дахин хэвлэх боломжгүй аж.
Д.Ундрах 24tsag.mn