Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян шинээр сонгогдсонд нь баяр хүргэж, цахилгаан илгээжээ.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян "Хятад, Монгол хоёр орон бол уул усаараа залгалдсан нөхөрсөг хөрш. Хоёр орны харилцаа сайн хөгжин дэвжсээр, сайн сайхан уламжлалаа хадгалсаар байна.
COVID-19 өвчин халдвар тархсанаас хойш хоёр орны ард түмэн харилцан туслалцаж, цар тахлыг хамтдаа даван туулахад идэвхийлэн ажиллаж эерэг үр дүнд хүрсэн.
Энэ нь хоёр орны уламжлалт харилцаанд шинэ хуудас бичиглэлээ. Энэ цаг үед, Хятад Монголын харилцаа хөгжлийн шинэ боломжоор дүүрэн байна. Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулахад Хятдын тал бэлэн байна" гэжээ.
Сэтгэгдэл (2)