Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна.
Засгийн газар нэгдүгээр сарын дөрөвний өдөр цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байхаар тогтоол гаргасан. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр УОК хуралдсан байна.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан "Нийслэл хотод бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо. Тодруулбал хоёрдугаар сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06 цаг хүртэл нийслэл хотод хатуу хөл хорио тогтоохоор болсон.
Энэ хугацаанд цар тахлын голомтыг хумих, цаашид ажил, амьдралыг бүхий л шатанд хэвийн явуулах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Мөн уналтад орсон эдийн засгаа хэрхэн сэргээх, зах зээлийн ач холбогдолтой асуудлууд, эрүүл мэндийн асуудлууд, үйлчилгээ худалдаан байгууллагууд хэрхэн ажиллах зэрэг цогц арга хэмжээг авч, хөтөлбөр боловсруулахаар болсон. Уг хөтөлбөрөө ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэнэ.
Бүх тооцоолол үндэслэл дээр тулгуурлан хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Энэ үед зүгээр хөл хорио тогтоогоод өнгөрөхгүй бүх зүйлийг нарийн тооцож, арга хэмжээ авна.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)