УОК хуралдаж дараар шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр "Цар тахалтай тэмцэх стратеги төлөвлөгөөгөө боловсруулахдаа эдийн засгаа сэргээх, ААН-үүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар ажиллаж байна. Цагаан сараар халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас та бүхэн ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Ялангуяа ахмад настнууд хүндээр тусаж байгаа бусад улс орнуудын жишээ байгаа учраас цахимаар бие биетэйгээ мэндчилж эрсдэлийг даван туулсны дараа ах дүүстэйгээ золгох боломж бүрдэнэ.
Эрүүл явбал мянган лан гэж бид ярьдаг. Тиймээс ийм шийдвэр гаргалаа. Амралтын өдрүүдээр компанит ажил явуулна. Тухайлбал, халдварыг 3-4 дахин бууруулах зорилт тавьж "Нэг хаалга-нэг шинжилгээ" хийнэ. Мөн энэ хугацаанд хэвийн ажил амьдралаа эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Цаашид баяр наадам, олон нийтийн үйл ажиллагаанаас бусад өдрүүдэд хязгаарлалт тогтоохгүй" гэлээ.
А.Сүх