Хоёрдугаар сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06 цаг хүртэл нийслэл хотод хатуу хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хугацаанд дараах арга хэмжээг авахаар болсон байна. Тухайлбал олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, нэг хаалга нэг шинэжилгээг явуулахаар болсон байна. Түүнчлэн энэ хугацаанд халдварыг 3-4 дахин бууруулах зорилт тавьж байгаа аж.
Энэ хугацаанд эрүүл мэндийн 280 баг, 10 хоногт 42 мянган өрхөөс шинжилгээ авах юм байна.
Б.Баатар