УОК-ын хурхлдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан "Хөл хорионы үеэр нийт 280 баг ажиллана. Тэд нэг хаалганаас нэг шинжилгээ авна. Өдөрт 42 мянган шинжилгээ авна. Шинжилгээний нийт 73 цэг нийслэлд байгуулна.
Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдэд юуг зөвшөөрөх вэ гэдэг нь тодорхой болгоно.
Үүнд эмийн сан, хүнсний дэлгүүр нээлттэй байна. Буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Өрхийн нэг гишүүн эдгээр зөвшөөрсөн үйл ажиллагааг гэрийнхээ хамгийн ойрын цэгээс авахыг зөвшөөрнө. Өөрийн оршин суугаа дүүрэг дотор л эм тариа, хүнсээ авна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүлийн, ойр дотнын хүмүүс оролцоно. Түүнчлэн энэ хугацаанд хэвийн ажил амьдралаа эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Цаашид баяр наадам, олон нийтийн үйл ажиллагаанаас бусад өдрүүдэд хязгаарлалт тогтоохгүй" гэлээ.
А.Сүх