Хоёрдугаар сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06 цаг хүртэл нийслэл хотод хатуу хөл хорио тогтоохоор болсон. Энэ хугацаанд дараах үйл ажиллагааг иргэдэд зөвшөөрөх юм байна. Тухайлбал эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ, түлш худалдан авах, хүнс, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний худалдан авалт, оршуулгын үйл ажиллагааг зэргийг зөвшөөрөх аж. Харин иргэдийн гэрээс гарахгүй байх зарчмыг баримтлаж ажиллах бөгөөд нийтийн тээвэр үйлчлэхгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
Б.Баатар