Монголын Үндэсний бөхийн холбооноос Сар шинийн баяраар бөхийн барилдаан зохион байгуулах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Бөхийн холбоо, орон нутгийн иргэдээс үндэсний бөхийн барилдаан зохион байгуулъя гэсэн саналаа бидэнд ирүүлсэн. Харин УОК шаардлагагүй, боломжгүй гэж үзсэн. Цол хэргэм олгохгүй учир бөхчүүд энэ шийдвэрийг ойлгон хүлээн авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бид болгох талаас нь судлаж үзсэн ч бүх нийтийн хорионы үеэр шаардлага байхгүй гэж холбогдох байгууллагын саналд үндэслэн шийдсэн. Бүх эрсдэлээ даван гарсны дараа олон сайхан боломж бидэнд нээгдэх учир энэ удаад зохион байгуулахгүй нь зөв гэж үзлээ" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)