

Тэрбээр Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Монголын хөгжлийг цаашид хэрхэн дэмжих, эмзэг давхаргын амьжиргааг сайжруулахад Дэлхийн банкны зүгээс үзүүлж буй туслалцаа дэмжлэгийн талаар санал солилцох аж.
Памела Кокс “Монгол Улс эдүгээ эдийн засгийн өөрчлөлтийн ирмэг дээр ирсэн. Өөрийн эрдэс баялгийг тогтвортой, өргөн хүрээ хамарсан өсөлтийн эх үүсвэр болгоход нь бид дэмжиж Засгийн газар болон бусад түнштэй хамтран ажиллаж байна. Монгол улсын өмнө тулгарч буй хөгжлийн асуудлуудтай сайтар танилцан, бүгдэд боломж бий болгоход туслахыг зорьж байна” хэмээжээ.
Тэрбээр өмнө нь Дэлхийн банкны Латин Америк, Карибын бүсийн дэд ерөнхийлөгчөөр ажиллан, шинээр бий болж буй өргөн оролцоог хамарсан эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжиж буй орнуудын хэрэгцээг хангахуйц шинэлэг, бодит санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд тэргүүлэн оролцож байсан аж. Мөн дэлхийн 22 оронд ажиллаж буй 1000 гаруй ажилтныг удирдан 30.2 тэрбум ам.долларын зээлийн багцыг зохицуулдаг байна.
Д.Ундрах 24tsag.mn