УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Боловсролын багц хуулийг удахгүй оруулж ирнэ. Хот, хөдөөд боловсролын чанарын ялгаа их бий. Тиймээс эхний ээлжид сумын сургуулиудыг нэг ээлжид хичээллүүлэх саналыг Боловсролын шинэ сайдад хэлсэн. Нэг ээлжид шилжүүлснээр багш нарын ачаалал буурч, сурагчид чөлөөт цагаараа өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой болно.
Ингэж байж боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох боломжтой” гэлээ. Цаашлаад манай улсын шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад маш доогуур хувьтай байдаг. Герман, Австри улс гэхэд л ДНБ-нийхээ 3.5 хүртэл хувийг зарцуулдаг. Харин бид 0.1 хувь хүрэхгүй хэмжээнд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулсаар байвал энэ салбар хөгжих боломжгүй гэж эрдэмтэд үзэж байгаа. Тухайн салбарт жилд 40 гаруй тэрбум гэхэд маш их мөнгө хуваарилж байгаа мэт харагддаг. Үүний дийлэнхийг энэ салбарынхны ажилчдын цалинд зарцуулдаг” гэлээ.
У.Тэргэл