Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд нар өнөөдөр АНУ-ыг зорих гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд нар өнөөдөр АНУ-ыг зорих гэж байна. Тэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганд оролцох юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулган АНУ-д энэ сарын 22-нд эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус чуулганд оролцохоос гадна “Хууль дээдлэх ёс” сэдэвт өндөр түвшний уулзалтад үг хэлэх юм байна. Нью-Иорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганд дэлхийн олон орны төр засгийн тэргүүнүүд оролцохоор болжээ. Харин Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ардчилсан бүлгийн орнуудын сайд нарын уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын уулзалт зэрэг хэд, хэдэн чухал арга хэмжээнд оролцох аж.
Б.Золбоо