БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Хичээлийг гуравдугаар сарын 1-ээс танхимаар эхүүлэх тухай судалж байна. Ингэхдээ бүх хүүхдүүдийг танхимаар явуулахгүй. Хэрэв эцэг эхчүүд хүсвэл хүүхдээ теле болон цахимаар хичээллүүлж болно.
Судалгаагаар 174 орчим мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орж эхэлж байна. Энэ нь нийт хүүхдийн 10 орчим хувь нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ирээдүйд ийм хэмжээний ажил, мэргэжилгүй, харанхуй үе гарч ирэх эрсдэлтэй байна.
Сурагчид авах ёстой мэдлэгийнхээ 70, 80 хувийг авч чадахгүй үлдэж байна.
Хичээлийг ирэх сараас эхлүүлэх эсэхийг цаг үетэйгээ нийцүүлэх шаардлага үүсэж байгаа. Яамны зүгээс ирэх сараас эхлүүлэх хүсэлтэй байна. Ингэхдээ боломжтой бол танхимаар мөн цахим хэлбэрээр сурах сонголтыг өгнө" гэлээ.
Б.Лхам