Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана. Тус хуралдаанаар Цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг батална гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн.
Энэ талаар тэрбээр "Ерөнхий сайдын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд дээр ярьж байна. Даваа гарагт ээлжит бусаар Засгийн газар хуралдаж батална" хэмээсэн юм.
Б.Баатар