Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 7-нд нийт 12252 хүнд шинжилгээ хийснээс 50 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд нийслэлд бүртгэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.
Нийслэлд халдварын тархалтын тоо 1237 боллоо.
Бусад аймгуудад халдвар илрээгүй. Мөн 30 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа” гэлээ.
А.Сүх