Египетийн эрх баригчид муслим шашныг доромжилсон утгатай "The Innocence of Muslims" киноноос болж долоон христийн шашинтанд ял оноожээ. Тэднийг 14 минутын киног Youtube сайтад байршуулсан гэж буруутгасан байна. Киноны найруулагч Сэм Бэссил нь египет гаралтай америкийн иргэн бөгөөд тус улсад христийн сүмд явдаг байжээ. Тийм ч учраас цуг сүмд явдаг байсан долоон итгэгчийг хэргийн хамтрагч хэмээн үзсэн байна. Египетийн цагдаа нар өөр олон хүний нэрсийн жагсаалтыг гаргаад байгаа бөгөөд АНУ-ын нисэх буудлуудад тараажээ. Гэхдээ АНУ-ын талаас Египетийн цагдаа нарт туслах эсэхээ мэдэгдээгүй байна. Энэ киноноос болж Ливи дэх АНУ-ын элчин сайд болон өөр гурван иргэн нас барсан билээ.
"The Innocence of Muslims" нь 2001 оны 9-р сарын 11-ны дэлбэрэлтийн бичлэгээс илүү лалын шашинтнууд болон америкчуудыг хагаралдууллаа гэж ажиглагчид дүгнэж байна.



















































