УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус чуулганаар амжуулсан ажлуудынхаа талаар
өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ээлжит бус чуулган зарлагдсан 21
хоногийн хугацаанд зургаан асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэж намын бүлэг
үзэж байгаа юм байна.

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус чуулганаар амжуулсан ажлуудынхаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ээлжит бус чуулган зарлагдсан 21 хоногийн хугацаанд зургаан асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэж намын бүлэг үзэж байгаа юм байна. Төсвийн тодотгол хийсэн, иргэдийн өргөдөл гомдлын дэд хороо байгуулсан, нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэсэн, зээлийн батлан даалтын сангийн эрхзүйн орчинг бүрдүүлж, таван тэрбум төгрөг хуваарилсан, тамирчдад мөнгөн урамшуулал олгож эхлэхээр болсон, архи, тамхинд онцгой албан татвар ногдуулсан зэрэг үндсэн 6 ажлыг цэгцэлсэн гэж үзжээ. УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Намрын чуулганаар хэлэлцэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Бүлэг байгуулах, бүлэг байгуулсан намууд завсарлага авдаг зэрэг маргаантай асуудлыг энэ үеэр шийдвэрлэнэ гэж ойлгож болох юм.
Б.Золбоо