Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцлаа.
Тэрбээр энэ үеэр "Богдхан төмөр замыг бид орхиж болохгүй. Хүссэн ч, эс хүссэн ч Улаанбаатар хотыг тойрсон хөгжлийн төлөвлөлт хийхээс өөр гарц байхгүй. 100 орчим км тус төмөр зам ашиглалтад орсноор чингэлэг тээврийн ачааллыг 60 хувь буурахаас гадна гадна нийгмийн чухал ач холбогдолтой.
Богдхан төмөр замтай холбоотой ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулж танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болголоо.
Мөн дүрмийн сан, тариф, болон зорчигч тээвэртэй холбоотой асуудлыг судлах, Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг үүрэг болголоо" гэлээ.
Сэтгэгдэл (2)