Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цахим хичээл хоёрдугаар сарын 26-ны өдөр дуусч, гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэхээр төлөвлөөд байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн.
Харин танхимаар хичээллүүлэхэд хамгийн гол нь эцэг, эхийн зөвшөөрөл, санал хэрэгтэй юм.
Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нар эцэг, эхчүүдээс “Танхимд хичээл явуулахыг дэмжиж байна уу" судалгааг бөглүүлж эхэлсэн байна.
Цаашлаад сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн ахлах ангийнхны сургалтыг мөн танхимд эхлүүлэх эсэх саналыг эцэг, эхчүүдээс авч эхэлжээ. Судалгааны дүнг харгалзан эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
У.Тэргэл