"Оюутолгой"-н ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг байгуулж байгаа талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Оюутолгойн төсөл хөрөнгө оруулалтын төсөл гэрээ биш цэвэр зээлийн луйвар. Бид жилдээ 600-700 сая долларын хүүг төлж байна. Энэ нь бидний авч байгаа татвараас 5-6 дахин өндөр гэсэн үг. Өдөр тутам 1.5-2 сая долларын хүүг зээлд төлж байна. Эцэстээ бид баялгаа ашиглуулсны төлөө бид өртэй үлдэхээр байна. Иймээс Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан. Бид Оюутолгойн төслийг сайжруулж, харилцан үр ашигтай байхыг ярьж байгаа юм. Өнгөрсөн 12 жил сайжруулах тухай ярьж байгаа ч ажил хэрэг болоогүй. Ард түмний сонголтоор Оюутолгойн гар хөл болж байсан хүмүүс УИХ-д цөөрсөн учраас өнөөдөр үр дүнд хүрнэ гэж бодож байна. Оюутолгойн төсөлд ахиц дэвшилд гарна гэж ойлгож байгаа" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (5)